"БЯЦХАН ЗОРЧИГЧ"
Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Бяцхан зорчигч-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Булган аймагт "Инээмсэглэж буй хүүхэд" уриан дор нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулагдав. Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газар, Булган дугуйчдын клубтэй хамтран 5 насны ангилалаар унагдаг дугуйн уралдааныг зохион байгуулалаа. Тус тэмцээнд нийт 96 хүүхэд оролцсон. Мөн хүүхэд багачуудын дунд "Замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх бэ?" тэмээнийг зохион явуулалаа.